Скин чинь зарагдтал Steam данснаасаа гардаггүй. Худалдан авагчийн мөнгө escrow-д түгжигдэж, та илгээснийг бид автоматаар баталгаажуулна. Зарсан бүрдээ үнийн 10%-иар Оноо авч сервер цагаар ашиглана.
Steam → Profile → Privacy Settings → Inventory: Public. Бид зөвхөн нээлттэй инвенторыг уншдаг — нууц үг, Steam Guard код хэзээ ч асуухгүй.
Инвенторын скинүүд чинь жагсаад, float, seed, стикер зэрэг нь автоматаар уншигдана; Steam-ийн лавлах үнэ хажууд нь харагдана. Листлэсний дараа ч скин таны инвентороо орхихгүй.
Худалдан авагчийн ₮ escrow-д түгжигдэнэ. Бид танд шууд мэдэгдэнэ (Facebook-оор ч бичнэ) — та худалдан авагчийн Trade URL руу скинээ илгээнэ. 24 цагт илгээгдээгүй бол мөнгө нь буцаад, зар чинь автоматаар сэргэнэ.
API key-ээ бүртгүүлбэл илгээлтийг тань бид автоматаар таньж, худалдан авагчийг даралгүйгээр escrow суллана. Key нь зөвхөн уншина — трейд хийх, зүйл авах эрхгүй; шифрлэгдэж хадгалагдана. Яагаад аюулгүй вэ →
Escrow сулармагц ₮ (үнийн 97%) хэтэвчинд чинь орно. Steam-ийн Trade Protection дуусмагц (~8 хоног) банк руу татна — хүсэлтээс хойш ажлын 24 цагийн дотор шилжүүлнэ. Эсвэл шууд Оноо болгоод (+10%) сервер түрээсэл.
Асуулт байна уу? Facebook хуудас эсвэл сайтын чатаар бичээрэй.